Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-аар... /2014.06.04/

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.04/
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.04/. Зураг: МҮОНРТ

Байнгын хорооны хуралдаан:

09:00 цагаас Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/;

· Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ...

Хэлэлцэх асуудал:

· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

· “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

· Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

· Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилнэ...

Хэлэлцэх асуудал:

· Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

· Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг/.

14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг батлах субъектыг өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

· “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл сонсох;

· Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын Их Хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан;

· Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

14:00 цагаас Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;

· Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид тус тус нэгдэн орох тухай /зөвшилцөх/.


Ажлын хэсгийн хуралдаан:

09:00 цагаас Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

10:00 цагаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

14:00 цагаас Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийТөсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд.

Хуваалцах