Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-аар... /2014.06.06/

14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар” мэдээлэл хийнэ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.06/
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.06/. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

2. Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:3. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:4. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, хэлэлцэх эсэх/:

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

6. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар” мэдээлэл хийнэ.

Хуваалцах