Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-аар... /2014.06.20/

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд: 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.20/
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.20/. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Хэлэлцэх асуудлууд:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

- Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.ЗАНГАД танилцуулна.

2. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

3. Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

4. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

14.00 цагаас: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаачидтай Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн уулзалт “Б” танхимд.

Хуваалцах