Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-аар... /2014.06.30/

09:00 цагаас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. · Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; · Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; · Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.30/
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.30/. Зураг: МҮОНРТ

09:00 цагаасУИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

· Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

· Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

11:00 цагаас Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд.

Байнгын хорооны хуралдаанууд:

14:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.

14:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

16:00 цагаас Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

Хуваалцах