Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр УИХ-аар...

09:00 цагт Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах хуралдаан Нээлттэй сонсголын танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр УИХ-аар...
Өнөөдөр УИХ-аар.... Зураг: МҮОНРТ

09:00 цагт Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах хуралдаан Нээлттэй сонсголын танхимд болно.


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

​Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайлан;

  • Зарим аймагт тохиолдсон байгалын гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээлэл;

  • Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл.


  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

Хуваалцах