ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана
09:00 цагаас Төрийн байгууллагуудын иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-аар:
09:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
09:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
09:00 цагаас Төрийн байгууллагуудын иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
10:00 цагаас Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
13:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
13:00 цагаас Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд;
13:00 цагаас Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
14:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;
15:00 цагаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.
-*-
08:30 цагаас 16:30 цаг хүртэл “ХИМИЙН БОДИС – АМЬДРАХ ОРЧИН – ЭРҮҮЛ МЭНД” сэдвийн хүрээнд Багануур, Баян-өлгий, Ховд, Баянхонгор, Төв аймгууд болон нийслэл хотод олон нийтийг хамарсан химийн бодисын хордлого гарч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул химийн бодисын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Химийн бодис – Амьдрах орчин – Эрүүл мэнд” гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг ЭМЯ, БОНХЯ, ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд химийн бодисын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийслэл хот болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудаас 150 гаруй хүн уригдан оролцох юм. Хаана: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхим. /Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ХААИС-ийн зүүн талд/
09:00 цагаасМонгол улс болон ОХУ-ын хил орчмын прокурорын байгууллагын төлөөлөгчдын ажлын уулзалт, ярилцлага УЕПГ-т болно. Тус уулзалтанд Монгол улсын хил залгаа аймгуудын прокурорууд болон ОХУ-ын хил залгаа районуудын прокурорууд оролцох юм. Уулзалтанд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав оролцож нээлт хийнэ. Утас: 94949458
09:00 цагаас Ахмад багш нарын II зөвлөгөөн Багш хөгжлийн ордны 405 тоотод эхэлнэ. Энэ үеэр бусдадаа үлгэр дууриал болсон ахмад багш нарын бүтээлч ажлын талаар ярилцаж, туршлага солилцох юм. Зөвлөгөөнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас 98119897
11:00 цагаас Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг "Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё" уриатайгаар" 2014 оны долоодугаар сарын 2-нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Эко Скаут зусланд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан мэдээлэл өгөх зорилгоор Монголын Скаутын Холбоо МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагаас "Цэцэрлэгийнхэн багшийнхаа хэлснийг эцэг эхдээ "зөв" дамжуулдаг болов уу" гэсэн сэдвийн хүрээнд "итгэлтгүй" хүүхдэд зориулсан эцэг эхчүүд багш нартай харилцах дэвтэрээр холбогдох талаар Нийслэлийн боловсролын газар энэ дэвтрийн "ид шидийг" мэдэх хүмүүс /Боловсролын газрын мэргэжилтэн, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөл, ЯХИС, мэргэжлийн хяналтынхан/ цуглаж санал солилцоно. Бас харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурах юм. /Багшийн хөгжлийн ордны 5 давхрын 201 тоот өрөөнд/
11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Монфарм” компани Куба улсад үйлдвэрлэсэн хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг тогтворжуулах үйлчилгээтэй vidatox эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдуулан “Монфарм” компани Куба улсын мэргэжилтнүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагаас ШШГЕГ-аас санаачлан "Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтны ялын дэглэмийг өөрчлөх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онол практикийн зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ШШГЕГ-т болно. Хэлэлцүүлэгт бүх шатны шүүх, прокурорын байгууллага болон хотын бүсийн хорих ангийн удирдлагууд оролцоно. Утас: 96561646 9616965813:30 цагаас16:30 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Глоб Интернэшнл Төв, Жендэрийн Үндэсний хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт" семинарыг Засгийн газрын 11-р байрны СЕХ-ны хурлын дугуй танхимд зохион байгуулна.


















