Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо,
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан тус тус болно. Үүнд,
1.Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд / Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
- “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2015.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Үндсэн хуулийн цэцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
- Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
- Бусад.
6.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга хийнэ.


















