Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Ухань дахь монгол оюутнуудаа татаж авна

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Ухань дахь монгол оюутнуудаа татаж авна
Өнөөдөр Ухань дахь монгол оюутнуудаа татаж авна. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутныг эх орондоо өнөөдөр ирнэ Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явж буй юм байна.

ХӨСҮТ-өөс тус багийнхан хэзээ ирэхийг лавлахад “Онгоц удахгүй газардана. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Оюутнуудыг ирэнгүйт нь холбогдох арга хэмжээг авч хяналтдаа байлгана” гэлээ.

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон.

Хуваалцах