Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

Энэ сарын 30-ны Бямба гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 30-ны Бямба гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67534 (76.0 хувь), 16-17 насны 26545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр /2021.10.31/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд ирэх даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.

Хуваалцах