Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг болно

11:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулна. Утас: 91040607

10:30 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа Хангарьд ордонд болно.

10:30 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний түүхийн музейд болно.11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт НЗДТГ-ын 2 давхарт болно.11:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно.12:00 цагт Азийн олимп буюу "ИНЧЁН-2014" наадмын шилдэг 100 агшин гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.17:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болно.19:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно Улаанбаатар чуулгын байранд болно.

Хуваалцах