Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна

“Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

10:00 цагт: Монгол Улсын мах, чацаргана, алт, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тохирлыг гэрчлэх баталгааг итгэмжлэлээр дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд итгэмжлэлийн чадварлаг, мэргэшсэн үнэлгээний мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал байдаг. Тиймээс “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтыг БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага (TURKAK)-тай Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран 2016 оны 3 сарын 7-ноос 18-ны өдрүүдэд явуулна. “Park hotel” (Жуковын музейн ард)-д эхлэх нээлтийн арга хэмжээ болно. Холбогдох утас: 99650498

11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлыг хөндөх гэж байна. Социнтерний Азийн бүсийн хурал Монголд болох гэж байгаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Нийгмийн Ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордны Г танхимд болно. Утас: 88093607

12:00 цагт: Тусгаар тогтнолын талбайд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Нэг Тэрбумаараа Тэмцье" жагсаал болно. Холбоо барих утас: 99608138, 96 110 110

14:00 цагт: Хан-Уул дүүргийн Соёлын ордонд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ээжүүдийг алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Холбогдох утас 88085801

14:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Төвийг сахих бодлого Монголд хэрэгтэй юу" сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.

Хуваалцах