Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт 12-14 хэм дулаан

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт 12-14 хэм дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 12-14 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.

Түлхүүр үг:цаг агаар
Хуваалцах