Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөө маргаашдаа өдөртөө халж, 13-нд ихэнх нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2014 оны 04 дүгээр сарын 12-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Хуваалцах