Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна
Өнөөдөр Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 хэм, Онон, Улз, Халх голын сав газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 15-наас 2014 оны 3 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-наас хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Хуваалцах