Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатарт 4 хэм хүйтэн

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтэрнэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт 4 хэм хүйтэн
Өнөөдөр Улаанбаатарт 4 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтэрнэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Идэр, Тэсголын сав газраар 11-16 хэм, Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, Говь тал хээрийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ.Цас орохгүй. 2-4 хэм хүйтэн байна.

Хуваалцах