Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатарт 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 2176, нийт 2467 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Өнөөдөр Улаанбаатарт 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 2176, нийт 2467 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2944 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67448 (75.9 хувь), 16-17 насны 26502 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.10.26/ Улаанбаатар хотод явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Хуваалцах