Өнөөдөр Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Мэдээллийн алба

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 9-11 градус дулаан байна.


















