Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021 оны наймдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2077, II тунд 916, нийт 2993 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1086416 иргэн I тунд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд. Зураг: МҮОНРТ

2021 оны наймдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2077, II тунд 916, нийт 2993 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1086416 иргэн I тунд, 989820 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2075 жирэмсэн эх, 12-15 насны 31829, 16-17 насны 16578 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр /2021.08.05/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Хуваалцах