Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Улаанбаатарт шороон шуурга шуурна

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр Улаанбаатарт шороон шуурга шуурна
Өнөөдөр Улаанбаатарт шороон шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 15-ны 8-20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, өмнөд хэсгээр 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

2014 оны 4 дүгээр сарын 16-наас 2014 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-17-нд ихэнх нутгаар ахиухан бороо, нойтон цас, 18-нд зарим газраар, 19-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 16-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна, 17-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 16-наас сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Хуваалцах