Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болно

09.30 цагт: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V хурал эхэлнэ. Уг олон улсын эрдэм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болно
ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яам

09.30 цагт: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал Номин танхимд эхэлнэ. Утас: 88080619


Эрүүл мэнд, спортын яам

09.30 цагт: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V хурал эхэлнэ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд уламжлалт анагаах ухааны салбарт ач холбогдолтой үйл явдал юм. Хуралд 7 орны 40 гаруй төлөөлөл оролцоно.


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа мэдээлэл хийнэ.


Нийслэлийн Татварын газар

11.40 цагт: Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн албан ёсны нээлт болно.


Баянзүрх дүүрэг

12.00 цагт: 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болно. Тус сургууль 3 жил өөрийн гэсэн байргүй явсаны эцэст сургуультай болох юм. /Офицерын ордны эсрэг талд БЗД-ийн 14 дүгээр сургуулийн хуучин хашаанд/ Утас: 96015669, 99180191


МОНЦАМЭ

12.00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт зургаадугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болох талаар АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99090339, 99263608


"Интерном" номын төв дэлгүүр

12.30 цагт: Б.Ундармаагийн "Харилцааны менежмент" цуврал номын шинэ дугаарыг танилцуулах уулзалт болно. Утас: 99096306


ХУД-ийн 4 дүгээр хороо

14.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлт "Эко яармаг 1" төслийн хүрээнд "Буянт-Ухаа 2" хорооллын байранд орох иргэдэд түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 91718989


Занабазарын музей

15.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан зохион байгуулж буй‪ Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмын хүрээнд Францын уран бүтээлч Диень Рабротой уулзалт зохион байгуулна.


Хууль зүйн үндэсний хүрээлэн

16.00 цагт: Академич С.Нарангэрэл хуульчдын өдөрт зориулсан "Хуульчийн мэргэжилдээ үнэнч байх чанар" лекц уншина.

Хуваалцах