Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал эхэлнэ

09:00 цагт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал эхэлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал эхэлнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт НИТХ–ын ээлжит 28 дугаар Хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн ИТХ–ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”–д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


09:00 цагт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал эхэлнэ.


09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт хамгаалалтын байдал, Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдаадах үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгасан тухай, Сүү сүүн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, Малын эм ханган нийлүүлэх байгууллага, мал эмнэлэгийн эмийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн нээлттэй хэлэлцэх болно. Утас:91887887, 99070909


09:30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газар болно.Тус хуралдаанаар нийт 7 асуудлаар 39 стандарт хэлэлцүүлнэ. Утас: 99006864, (51) 264687


10:00 цагт Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99107986


10:00 цагт МҮХАҮТанхим нь МУИС-ын Бизнесийн сургуультай хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичиг үйлдэнэ. Энэхүү санамж бичгийн зорилго нь талуудын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэсэн бүх төрлийн сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, удирдлагын бүхий л түвшинд мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах үндэс болно. Утас: 70109090


10:00 цагт “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум” Монгол японы төвд болно. ХМХ-ийн сэтгүүлч та бүхнийг урьж байна. Монгол японы төр болон хувийн хэвтшлийн 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцоно.


11:00 цагт “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын гишүүд “Монгол ньюс” мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88115997


12:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) өөрийн намын байранд бага хурал зарлаж байна. Монгол улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон цаг үеийн сэдвээр ярьж, чухал мэдэгдэл хийх болно. Утас: 99063282

Хуваалцах