ӨНӨӨДӨР: “Өлгийчүүддээ тусалъя” хандивын аяны талаар мэдээлнэ
11.00 цагт: Монголын телевизүүдийн холбоо, Казак залуучуудийн холбоо хамтран Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар “Өлгийчүүддээ тусалъя” хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

НЗДТГ-ын А танхим
11.00 цагт: Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, "Хонхны дуу" клубын гишүүд оролцоно. Утас: 88781218, 325044
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: Монголын телевизүүдийн холбоо, Казак залуучуудийн холбоо хамтран Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар “Өлгийчүүддээ тусалъя” хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Улаанбаатар хотын цагдаагийн газар
11.30 цагт: Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойтой холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг шагнах арга хэмжээ болно.
Чингис хааны талбай
11.30 цагт: Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпийн медальтнууд, Олимпид оролцох ҮШБ-ийн тамирчид, дасгалжуулагчид оролцоно.
Нийслэлийн Засаг захиргааны V байр
12.00 цагт: Нийслэлийн Аудитын газраас Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана. Утас: 88089788, 327787
ГТЕГ
13.30 цагт: НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтнуудад батламж гардуулж, мөн сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.
Спортын төв ордон
14.00 цагт: Монголын Бүх Ард Түмний Спортын 14 дүгээр Их Наадмын сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Энэ удаагийн их наадамд эрэгтэй 31 баг, үүнээс 15 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 7 спорт хороо оролцохоор мэдүүлсэн бол, эмэгтэй 14 баг, үүнээс 5 аймаг, нийслэлийн 3 дүүрэг, 6 спорт хороо орохоор мэдүүлгээ өгчээ.


















