Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр “Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр”

жил бүрийн энэ өдөр буюу наймдугаар сарын 11-ний өдрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр “Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр”
Өнөөдөр “Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр”. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үе үеийн цэргийн алба хаагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх зорилгоор жил бүрийн энэ өдөр буюу наймдугаар сарын 11-ний өдрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Тодруулбал, Түүхийн хуудаснаа 1964 оны наймдугаар сарын 11-ний өдөр Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд командлагчийн тушаалаар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анхны “Армийн” радиотехникийн тусгай батальон” байгуулагдаж 24 цагийн “байлдааны жижүүрлэлт”-ийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн билээ.

Хуваалцах