Өнөөдөр Улсын байнгын онцгой комисс байгуулагдсан өдөр
Хүн амыг байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж,
Мэдээллийн алба

Хүн амыг байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор гамшгийн үед ажиллах олон комиссыг нэгтгэж байнгын ажиллагаатай болгох шаардлага урган гарсан байна.
Иймээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны тавдугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комиссыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг баталсан түүхтэй юм.


















