ӨНӨӨДӨР: “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигчид мэдээлэл хийнэ
12:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий сайдын зургийг шатааж, сор залсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд тайлбар хийнэ.
Мэдээллийн алба

10:00 цагт Халдварт Өвчин судлалын үндэсний төв, "Нийслэлийн өргөө" амаржих газрын хооронд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа "Нийслэлийн өргөө" амаржих газрынзахиргааны "Б" зааланд болно. Утас: 86660655, 98899773
10:00 цагт Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдлээ.Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотот болно. Утас: 88008781, 99277963
11:00 цагт Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутан Залуусын нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэх арга хэмжээ МЗХ-ны байранд болно. Утас: 86094455, 88020633
11:00 цагт Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Арга хэмжээ Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотот болно. Утас: 88008781, 99277963.
11:00 цагт ХХАА-н дэд сайд Б.Батзориг "Цэнхэр сав"-ны асуудлаар ХХААЯ-ны 8-р давхарт мэдээлэл хийнэ. Утас 99072224
11:00 цагт “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан төлөөлөгчийн гэрээ”-нд гарын үсэг зурж, сэтгүүчдэд мэдээлэл өгнө. Утас: 99991706, 88163090
12:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ МҮХАҮТанхимын 404 тоот хурлын өрөөнд болно. Утас: 70109090
12:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий сайдын зургийг шатааж, сор залсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд тайлбар хийнэ.
14:00 цагт “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагуудын хууль бус ажиллагааны талаар болон тэдэнд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно.
15:00 цагт "Хѳгжил - Ардчилал" ТББ-aac цуврал болгон зохион байгуулж буй нээлттэй хэлэлцүүлгээр МУИС-ийн хууль зүйн сургуулийн эрх зүй судлалын тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор О. Мѳнхсайхан “Ардчиллын үнэт зүйлс” сэдвээр илтгэл тавина.
16:30 цагт МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг МҮАН-ын төв байранд хийнэ.


















