Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.91040607

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно
ӨНӨӨДӨР: Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно. Зураг: МҮОНРТ

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 91040607

09:00 цагаас Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно. Дараа нь УИХ-ын Байнгийн хороод, ажлын хэсгүүд хуралдана.

09:00 цагаас “Г” танхимд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол шийдвэрлэж буй байдлын талаар санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн уулзалт Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулна.

10:00 цагаас Цаазлагдсан хэлмэгдэгсдийн өндөр настан хүүхдүүд УИХ-д шаардлага тавих жагсаалыг Чингисийн талбай дээр болно.

11:00 цагаас Нийслэлийн ЕБС-ын хувийн хэвшлийн сургуулиудын захиралууд улсын сургуулиудын захиралуудтай солигдож ажиллах талаар хэвлэлийн бага хурал Багшийн Хөгжлийн ордонд болно. Утас: 99080391

12:00 цагаас Ардчилсан намын баярын өдрийг тохиолдуулан АН-ын Дарга МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар намд шинээр элссэн гишүүдэд батлах гардуулж, илтгэл тавина. Утас 8802 8646, 88060109

13:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагаас “Б” танхимд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагаас “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14:00 цагаас 334 тоот өрөөнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

15:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

14:00 цагаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд ЭТНБ болон ССАЖЯамны хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Хамтын ажиллагааны Санамж бичигт ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав нар гарын үсэг зурна.

Хуваалцах