Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Улсын онцгой комиссын хурал болно

09:00 цагт Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулах, дүгнэх тухай Улсын онцгой комиссын хурал Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР:  Улсын онцгой комиссын хурал болно
ӨНӨӨДӨР: Улсын онцгой комиссын хурал болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулах, дүгнэх тухай Улсын онцгой комиссын хурал Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд болно.

10:00 цагт 40000 долларын үнэ бүхий Бие Бялдар Хөдөлгөөн Заслын тоног төхөөрөмжийг ЭМШУИС-ийн харъяа Сувилахуйн сургуульд “Maebashi Rotary Club”-с “Олон Улсын Сайн Санааны Тусламжийн Үйл Ажиллагаа”-ны хүрээнд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно.

10:00 цагт ЭМШУИС-ийн харъяа “Сувилахуйн сургууль” дээр Япон улсын Маэбаши Ротари клуб, Монгол улсын Баян-Зүрх Ротари Клубын "Global Grant"-ын буцалтгүй тусламжаар тохижуулсан "Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал"-ын танхимийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99059026, 88185577

11:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо Төрийн ордны “Б” танхимд хуралдана. Худалдаанаар Төсвийн байнгын хорооны 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

12:00 цагт “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МОНЦАМЭ” агентлаг хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол Улсын гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын салбарт төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол болон, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилийн өсөлтийн төлөв мөн Монголын эдийн засгийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлс, тулгарч байгаа эрсдэлүүд, бид эдийн засаг, төсөвт ямар бодлого барих ёстой талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Jan Hansen, эдийн засагч Л.Амар нар мэдээлэл хийнэ.

12:30 цагт МН мэдээллийн төвд “Ахмадын золбоо” хамтлагийн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно. Урлагийн ертөнцөд өөрсдийн орон зайг хэдийнэ мөнхөлж чадсан зургаан гавъяатын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр авах боломжтой. Хуралд Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч болсон МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар оролцоно.

13:00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын, Итгэмжлэлийн хэлтэсээс 2 лабораторийн байгууллагуудад MNS/ISO 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн Лабораторийн гэрчилгээг гардуулна. Холбоо барих утас 99006864

15:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд уран зургийн дугуйлангийн сурагч Д.энхбаяр, З.Билгүүн нарын "Уран бийрийн андууд" уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

Хуваалцах