Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх дайчдыг үдэн гаргана

11:00 цагаас дэлхийн халуун цэг болоод байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын та

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх дайчдыг үдэн гаргана
ӨНӨӨДӨР: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх дайчдыг үдэн гаргана. Зураг: МҮОНРТ

09:30 цагаас Монголын Оюутны Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" хөтөлбөртэй танилцах нэг өдрийн үйл ажиллагаа эхэлнэ. 09:30-д МОХ-ны байрнаас унаа явна. Утас: 99003707

11:00 цагаас ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

11:00 цагаас АНУ, Австрали, Монгол, Япон зэрэг орнууд оролцсон "Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн"-ийн нээлт Улсын Их Дэлгүүрийн III давхарт болно. Утас: 96969983

11:00 цагаас “Гудамж” төслийн захирал Б.Батболд цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцана. Уулзалт Тасганы овоон дээр болно.

11:00 цагаас дэлхийн халуун цэг болоод байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс оролцоно. Утас. 99883732

12:30 цагаас ССАЖЯ, ОБЕГ, Монголын рафтингийн холбоо хамтран "Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн" болох гэж байгаатай холбогдуулан "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:40 цагаас ҮХААЯ-ны 1 давхрын хурлын зааланд Монгол-Японы бизнес эрхлэгчдийн уулзалт болно. Утас 9917-0377

Хуваалцах