Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө
ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Шангри-ла зочид буудал

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн IV конгресс үргэлжилнэ. Утас: 91915340, 99931551, 99047423

Хүний эрхийн үндэсний комисс

09:30 цагт: МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99027019

МУИС-ийн номын сан

09:30 цагт: Цацрагийн биологийн олон улсын сургалт, семинарын нээлт болно.

Сонгинохайрхан дүүрэг

10:40 цагт: ЛЕАД Монголиа хөтөлбөрийн оролцогчид гэр хорооллыг иргэдийн оролцоотой хүүхдийн тоглоомын талбай болгох төслийн хүрээнд байгуулсан тоглоомын талбайгаа хүлээлгэж өгнө. Утас: 94073344, 94010278, 99011183

Хангарди ордон

11:00 цагт: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, Худалдаа үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай, наадмын өдрүүдээр болох арга хэмжээ болон бусад чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгнө. Утас: 88109320

Авто Тээврийн Үндэсний төв

11:00 цагт: Автотээврийн тэмдэгтийн хураамжийн “Гэрэгэ Киоск” шинэ үйлчилгээний нээлтийн ажиллагаа болно.

МУИС-ийн номын сан

11:00 цагт: Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр илтгэл уншина.

MN-Мэдээллийн төв

12:00 цагт: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж Бүгд найрамдах намаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Хуваалцах