Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл хийнэ

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй’’ сэдэвт хэлэлцүүлэг болно.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улсын статистикийг анх удаа Олон улсын зүгээс үнэлж дүгнэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор мэдээлнэ.

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй’’ сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт "UB palace"-ийн концертын их танхимд Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан дүүргийнхээ 3000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Утас: 94949238, 89161686

11:30 цагт Үйлдвэрчний эвлэлийн өдрүүдийн хаалтын ажиллагааны хүрээнд Үйлдвэрчний эвлэл - Залуучууд - Нийгмийн түншлэл өдөрлөг Монголын Үйлдвэрчний Соёлын Ордонд болно. Утас: 89892002

12:00 цагт МУИС-ийн Оюутны хөдөлгөөнөөс МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн Дугуй заланд 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон оюутны жагсаал цуглаантай холбогдуулан, Оюутны шинэчлэлийн бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийнэ.

12:00 цагт МАН-ын Шинэчлэлийн Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Хэвлэлийн бага хурал, санал асуулга, улс төрийн суултыг “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө” гэрт эхлүүлэн зохион байгуулна. Утас: 88116530

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хаан дэлхийн академийн ерөнхийлөгч Ч.Даваанямаас төр засгийн болон нийслэл, орон нутгийн удирдлагуудад гаргасан уриалгыг дэмжиж Дархан-Уул аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

15:00 цагт "Америк өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлт Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын байранд болно.

Хуваалцах