Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэл хийнэ

11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 9 сарын байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502, 99155044

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт БОНХЯ-ны Говь танхимд UN-REDD хөтөлбөр, ХХААБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газраас хамтран зохион байгуулж буй “Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт/газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн (AFOLU/LULUCF) салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинар болно.

09:00 цагт Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт /ХААС-ийн эсрэг талд/ Сав газрын зөвлөл байгуулагдаж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99130782

10:00 цагт "Монгол судлалыг дэмжих сан"-ийн оролцоотойгоор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй "Монгол нэр томъёо судлал-90" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Нэгдсэн 1 дүгээр байрны 410 тоот хурлын танхимд болно. Утас: 99045949

11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 9 сарын байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502, 99155044

11:10 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Уурхайн ажилчдыг барьцаалсан гэх" иргэний хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

14:00 цагт хоёр жил үзэгч олноо хүлээлгэсэн СОДУРА уран сайхны киноны хэвлэлийн бага хурал UBS телевиз дээр болно. Киноны уран бүтээлчид болон жүжигчид маань энэхүү үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно..

18:00 цагт зураач, уран бүтээлч Ц.Солонго "Сэтгэл шувуу" үзэсгэлэнгийн нээлт "Blue Мoon" арт галлерейд болно.

Хуваалцах