Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт болно

12:00 цагт Аж үйлдвэрийн яам, "Нар-Мон" ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт болно
ӨНӨӨДӨР: "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

11:00 цагт ШӨХТГ-ын дарга О.Магнай ШӨХТГ-ын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91021020

11:30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх Налайх дүүргийн алслагдсан хорооллын ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ Амгалангийн эцсийн буудал дахь "Босса" худалдааны төвийн урд талбайд болно.

12:00 цагт Аж үйлдвэрийн яам, "Нар-Мон" ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв"-ийн нээлт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад болно.

12:00 цагт ДЦС-ийн 123 МВт-ийн өргөтгөлийн ажлыг хүлээж авах ёслол болно. Утас: 631284, 99042858,

14:00 цагт УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ЭМЯ-ны удирдлагуудтай хамт “150 ортой хүүхдийн эмнэлэг барих” асуудлаар ЗГ-ын XIII байр Зам, тээврийн яамны байранд ажиллана. Үргэлжлүүлэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очно.

14:00 цагт Афганистан, Судан улсуудад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-т болно. Утас: 99160187

Хуваалцах