Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр Үндэсний зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнөөдөр 14.00 цагт "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалт төрийн ордонд болно.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Үндэсний зөвлөлдөх уулзалт болно
Өнөөдөр Үндэсний зөвлөлдөх уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнөөдөр 14.00 цагт "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалт төрийн ордонд болно. Үндэсний зөвлөлдөх уулзалтын хүрээнд шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл гэсэн үндсэн таван салбар хуралдааныг хийнэ.

Хуралдаан бүрийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар тус тус удирдаах аж. Үүний дараа нэгдсэн зөвлөлдөх уулзалтыг хийж, салбар хуралдаан бүрээс гарсан тайланг нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч дүгнэлтийг танилцуулах юм байна. Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын ойрын 10 жил, дунд ба урт хугацааны ирээдүйн замын зураг гарна гэдгийг хурал зохион байгуулагчид онцоллоо. Зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгчид оролцоно.

Хуваалцах