Өнөөдөр "Үндсэн хууль"-ийн төрсөн өдөр
Өнөөдөр шинэ ардчилсан тогтолцоог тунхаласан "Үндсэн хууль" мэндэлсэн өдөр. Өдгөөгөөс 21 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр шинэ ардчилсан тогтолцоог тунхаласан "Үндсэн хууль" мэндэлсэн өдөр. Өдгөөгөөс 22 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ. Мөн шинэ үндсэн хууль баталсантай холбогдуулан энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.
Монгол улсад 1924 оноос хойш 1940, 1960, 1992 онуудад тус тус Үндсэн хууль шинэчлэн батлагдаж байсан түүхтэй. 1924 оны Үндсэн хуулийг коминтернийн шахалт тулгалтаар батлагдсан гэдэг бол удаахийг “Чойбалсан”-гийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг. Өмнөх Үндсэн хуулиудын мөн чанар, үүргийн сайн ба муу талыг шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан эрдэмтэн судлаачид ул суурьтай бичсэн нь нэн олонтой. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байжээ.
Харин 1992 онд шинээр батлагдсан "Үндсэн хууль" нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм. Монгол улсад ардчилал, тэгш эрх, ил тод зарчмыг тунхагласан шинэ үндсэн хуулиа баталсан өдрийн баярын мэндийг уншигч та бүхэнд дэвшүүлье.


















