Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно
ӨНӨӨДӨР: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


Санхүү, Эдийн засгийн их сургууль

09:00 цагт: “Глобалчлал 4.0 ба монгол улсын хөгжлийн шинэ парадигм” сэдэвт Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 95 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус хуралд СЭЗИС-ийн эрдэмтэн, судлаачдаас гадна ӨМӨЗО, ОХУ, БНСУ, Канад зэрэг улсаас эрдэмтэн, судлаачид оролцоно. Утас: 99095491, 80084374

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар, Олон улсын гэрээний тухай хуульд, Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан нь Үндсэн хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэнэ.

НЗДТГ

10:00 цагт: БЗД-т үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тухайн асуудлын шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа дүүргийн иргэдийн шаардлагад хариу өгөх Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын А танхимд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана. Утас: 325044

Туушин зочид буудал

10:00 цагт: Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээнд доройтсон байдалтай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хаалтын ажиллагаа Туушин зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана. Уг арга хэмжээнд БОАЖЯамны ТНБД Ц.Цэнгэл болон НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкманн оролцоно.

МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төв

11:00 цагт: Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион байгуулсан “Монгол, Хятадын найрамдал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Иргэний Зориг Ногоон нам С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон сүүлийн үeийн үйл явдалтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зарлан Мэдэгдэл хийнэ. Бага хуралд намын удирдлага оролцоно.

11:30 цагт: НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун мэдээлэл хийнэ.

Сангийн яам

11:00 цагт: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Беларусь Улсын Засгийн газартай онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын төсөл арга хэмжээнд олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Арга хэмжээ Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд болно.

Баянгол зочид буудал

11:00 цагт: Баянгол зочид буудалд (meeting room) Казахстаны Скат авиакомпаний удирдлага Монгол Улсын аялал жуулчлалын салбарын компаниудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Улаанбаатар - Нур-Султан хоорондын шууд нислэгтэй холбоотой мэдээлэл хийгдэнэ.

MN-Мэдээллийн төв

12:00 цагт: ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлэлтэй холбогдуулж “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНУ-ын соёл мэдээллийн төв

17:00 цагт: АНУ-ын ЭСЯ, Монголын Соёл, Яруу найргийн Академи хамтран зохион байгуулах Америкийн Яруу найраг болон Жазз хөгжмийн сарыг тэмдэглэх арга хэмжээ болно. Арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Монголын Соёл, Яруу найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, нэрт яруу найрагч Д.Урианхай тэргүүт Монголын яруу найрагчид, орчуулагчид, утга соёлын нэрт зүтгэлтэнүүд, залуу шүлэгчид, утга зохиолын ангийн оюутанууд оролцож, өөрсдийн хамгийн дуртай хүндэлж явдаг яруу найрагчдын бүтээлүүдээс Англи, Монгол хэл дээр уншина. /Хаяг: АНУ-ын соёл мэдээллийн төв. Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан/

Хуваалцах