Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний үсгийн урлал” эрдэм шинжилгээний хурал болно

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний үсгийн урлал” эрдэм шинжилгээний хурал болно
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний үсгийн урлал” эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Хангарди ордон

09:00 цагт: “Ахмад настан - хэрэглэгч” аяны хүрээнд аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Утас: 70001286

Корпорэйт конвеншн центр

09:00 цагт: "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага" сэдвийн хүрээнд про боно хуульчдын чуулга уулзалт болно. Утас: 98066116

"Блю Скай"

09:00 цагт: Блумберг телевизийн Эдийн засагчдын клубээс "Бизнесийн орчин" форум зохион байгуулна. Утас: 88033696

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

09:00 цагт: “Соёмбо-333” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

10:00 цагт: “Өндөр гэгээний үсгийн урлал” эрдэм шинжилгээний хурал болно.

"Новотел" зочид буудал

10:00 цагт: НМХГ-аас "Зочид буудал амралтын газруудад тавигдах эрүүл ахуйн шаардлага сургалт" зохион байгуулна. Утас:99994051

Үйлдвэрчний эвлэлийн холбоо

11:00 цагт: Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 86037878 , 99149240

Санхүү, эдийн засгийн их сургууль

11:00 цагт: СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв нээлтээ хийнэ. Утас: 99071704, 88108222

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: МАХН-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Мишээл экспо" төвд

13:00 цагт: “Эрүүл мэндийн технологи-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.

хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв

13:00 цагт: "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Харж баясахын жаргал" арга хэмжээ зохион байгуулна.

Гадаад Харилцааны Яам

13:30 цагт: Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий "Falling walls lab Mongolia" нээлттэй форум болно.

“Улаанбаатар чуулга”

14:00 цагт: “Ахмад настан - хэрэглэгч” аяны хүрээнд ахмад настнуудад зориулсан сургалт зохион байгуулна. Утас: 70001286

Хуваалцах