Өнөөдөр өргөдлийн байнгын хороо хуралдлаа
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг улираан ажиллуулахаар болсон байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг улираан ажиллуулахаар болсон байна.
Төрийн байгуулалт, Хууль зүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны дарга А.Бакей, Ш.Түвдэндорж, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг улираан ажиллуулахаар шийдвэрлээд байгаа юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батцогтын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжсэн билээ.


















