ӨНӨӨДӨР: Ус цаг уурчдын улсын анхдугаар зөвлөгөөн болно
11.00 цагт МАХН-ын ахмад гишүүд хэвлэлийн хурал зарлалаа. МАХН-ын төв байранд болох уг хурлаар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

11.00 цагт МАХН-ын ахмад гишүүд хэвлэлийн хурал зарлалаа. МАХН-ын төв байранд болох уг хурлаар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотод гарч байгаа гал түймрийн тоо давтамжийг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран гэр хорооллын иргэдэд хөдөлгөөнт сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл өгч үзүүлэх сургалтыг хүн ам ихээр төвлөрсөн 7 буудал орчимд зохион байгуулна. Утас: 99767480, 99733208
12:00 цагт Ус цаг уурчдын улсын анхдугаар зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордны 7-р давхрын хурлын танхимд болно.
12:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газарын хамтран ажиллах гэрээний хүрээнд 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд МХЕГ –ын дарга Д.Батмөнх, МХЕГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, СХЗГ –ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар гарын үсэг зурах үйл ажиллагаа Стандартчилал хэмжил зүйн газарын хурлын танхимд болно. Утас: 99006864
14:00 цагт Баянхошуу дахь ажлын албанаас СХД-ийн Баянхошуу бүсийн иргэдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудлын талаарх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг СХД-ийн 76 сургуулийн урлаг зааланд болно. Утас: 96053737
15:00 цагт ШУТИС дээр хиймэл дагуул зохион бүтээх Сансар дахь Бидний Мөрөөдөл төслийн хүрээнд Нано хиймэл дагуулын олон улсын нээлттэй семинар анх удаагаа зохион байгуулагдана.
18:00 цагт Дуучин Л.Байзада болон Монголын эстрадын оддын Наурызын баярт зориулсан тоглолт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.
18:00 цагт Ус цаг уурын салбарын шилдэг 64 бөхийн барилдаан ОБЕГ-ын "Аврагч" спорт клубт болно.


















