Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар чуулган болно

10:00 цагт Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар чуулган болно
ӨНӨӨДӨР: “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар чуулган болно. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар чуулган Монголын хүүхдийн ордонд болно. Утас: 99767480

10:30 цагт сэтгүүлчдэд зориулсан “Бидний амьдрах орчинг хамгаалах бодит арга зам, экосистемд түшиглэсэн дасан зохицох туршлага” сургалт Хэвлэлийн Хүрээлэнд болно.

14:00 цагт2 хүүхэд, ээжийн хамт өрх толгойлон гэр болон хашаа түрээслэн амьдардаг, БХХСХАНЭ-д 14 жил ажилласан үйлчлэгч н.Наранцэцэгт түүний ажилладаг эмнэлэгийн санаачлагаар захиргаа удирдлага, үйлдвэрчний эвлэлийн дэмжлэг, салбар эмнэлэгийн хамт мөнгөн тусламжаар иж бүрэн 5-н ханатай гэр хүлээлгэн өгөх ажиллагаа ХУД 16-р хороонд болно.

14:00 цагт Урлаг соёлын одод элэгний өвчлөлийн эсрэг хандивт нэгдэж "Зөв амьдралын хонх" тоглолт зохион байгуулж тоглолтын орлогыг хүмүүнлэгийн тусламжид зориулах талаар дуучин Баярцэнгэл, Мотив- Ганбаа, Синк-оргил, BX, МУИС-ын оюутны төлөөллүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

14:00 цагт ХУД-н Соёлын ордонд Япон дахь Халуун Сэтгэл групп, Японд амьдарч буй монгол ээжvvдийн хандиваар ирсэн 300 ширхэг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх хонхыг ХУДийн алслагдсан хорооны сурагчдад гардуулан өгөх ёслол болно. Утас: 99130834, 99843000

Хуваалцах