ӨНӨӨДӨР: "Утаагүй нийслэл-2015" бүх нийтийн марафон гүйлт болно
09:00 цагт: "Утаагүй нийслэл-2015" бүх нийтийн марафон гүйлтийн нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ын гадна талбай, Спортын төв ордны үүдэнд болно. Утас: 99991633
Мэдээллийн алба

09:00 цагт: "Утаагүй нийслэл-2015" бүх нийтийн марафон гүйлтийн нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ын гадна талбай, Спортын төв ордны үүдэнд болно. Утас: 99991633
09:00 цагт: “Тоастмастерс Монгол” ТББ нь МТҮП-тай хамтран “TOGETHER WE ACHIEVE” уриан дор Монгол дахь Тоастмастерсийн ирээдүйн хөгжил, стратеги төлөвлөлтийг хэлэлцэх, харилцааны болон манлайллын сургалт явуулах, олон нийтэд тус байгууллагын үйл ажиллагааг таниулах улмаар монголчууд дэлхийн тавцанд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор анхдугаар чуулганыг Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ын 302 тоот танхимд зохион байгуулна. Утас: 99107647, 99108635
11:00 цагт: 2015 оныг “Газрын зургийн хэрэглээг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан салбараа сурталчлах, газрын зургийн хэрэглээ шаардлагыг сурагчдын дунд таниулах зорилгоор “Газар зүйн жишиг анги” болгон тохижуулсан Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 58-р сургуулийг газар зүйн кабнетийн нээлт болно. Утас: 91996999, 99283032
11:30 цагт: Мишээл экспо төвд үргэлжилж буй "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Сүүтэй Монгол" өдөрлөг болно. Тус өдөрлөгийн үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа болон мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.
12:00 цагт: НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн анхны хурал Улаанбаатар хотын цагдаагийн газрын байрны хурлын танхимд болно.


















