ӨНӨӨДӨР: Утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улаанбаатар хот
09:00 цагт: Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр
11:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачилгаар хэвлүүлж олны хүртээл болгож буй “Монголын философичдын өв” номын нээлт болно. Утас: 88186960, 99717977
“Үндэсний мэдээллийн төв”
11:30 цагт: Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас хэвлэлийн хурал хийнэ.
Улсын филармони
12:00 цагт: Төрийн шагналт Баян Монгол чуулгын “Ганган Дагшаа” концертын хэвлэлийн хурал болно. Утас: 99196623
ШУТИС-ийн viii байр
13:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх Азийн бүсийн хурал эхэлнэ.
Төрийн ордон
14:00 цагт: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг болно. Утас: 95724747
Монголын Үндэсний музей
15:00 цагт: Монголын үндэсний музей, Чингис хаан лаан баримлын музей хамтран Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан гаргаж буй "Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913, 99123922
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
16:30 цагт: Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллана. Утас: 99094993, 91989890


















