ӨНӨӨДӨР: “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно
10:00 цагаас Монгол Улсад үүрэн холбооны салбарын үйлчилгээ нь хэрэглэгчдэд ил тод бус, хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний төрлөө тайлбарладаггүйгээс хэрэглэгчдийн эрхийг зөрчих явдал сүүлийн жилүүдэд улам их гарч байгаатай холбогдуулан “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт нээлт
Мэдээллийн алба

09:00 цагаас Туушин зочид буудлын 5 давхарт Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын хүрээнд Өмнөдийн хамтын ажиллагааны гурван талт гарын үсэг зурах арга хэмжээтэй. ҮХАА-н сайд Х.Баттулга оролцоно. Утас: 88373744
10:00 цагаас Монгол Улсад үүрэн холбооны салбарын үйлчилгээ нь хэрэглэгчдэд ил тод бус, хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний төрлөө тайлбарладаггүйгээс хэрэглэгчдийн эрхийг зөрчих явдал сүүлийн жилүүдэд улам их гарч байгаатай холбогдуулан “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болно. Утас: 91021020
11:00 цагаас “Beyond The Music” 5 дахь удаагийн олон улсын хөгжмийн наадамд Монгол Улс оролцох болсон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Монголын циркчдийн холбоо, "Шинэ цирк" төв, "Циркус Монголиа Хадгаа", Монголын ахмад циркчдийн холбоо хамтран Монголын циркчдийн чуулган хийх гэж байгаа тухайгаа зарлаж, циркийн урлагийн өнөөгийн байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
11:30 цагаас Туушин зочид буудлын 23 давхарт Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын хаалтын арга хэмжээтэй. ҮХАА-н сайд Х.Баттулга, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва нар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88373744
12:00 цагаас СТӨ-ний Уран зургийн галлерейд 12 цагт гэрэл зурагчин А.Түмэнжаргалын Төвдийн тухай "Ариун орноор Төвд", Монголын тухай "Онгон байгаль" үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэн нь дижитал арт гэрэл зургийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой бөгөөд Төвдийн тухай анхны үзэсгэлэн юм.
14:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” эрдэмтэн багш, оюутан залууст лекц уншина.
13:30-15:00 цагт Төрийн ордны Б танхимд “Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Үйл ажиллагаанд:
- Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Захирал
- УИХ-ын гишүүд
- Ерөнхийлөгчийн Тамгын Газар
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд
- Хүүхдийн Төлөө Үндэсний Газар
- Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын төлөөлөл оролцоно.
15:00 цагаас СЗХ-ны 207 тоотод Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ББСБ-уудын холбооны хооронд "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурна.
3-р сарын 14-17-ны өдрүүдэд Барилга, Санхүүгийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн Мишээл экспод болно.


















