Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Уурхайн хаалт-2016" хурлын талаар мэдээлэл хийнэ

09.00 цагт: Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 89033011

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Уурхайн хаалт-2016" хурлын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: "Уурхайн хаалт-2016" хурлын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Хил Хамгаалах Ерөнхий газар

09.00 цагт: Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 89033011


НЗДТГ

09.30 цагт: Нийслэлийн Онцгой комиссын хурал А танхимд эхэлнэ. Хурлаар гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулна. Утас: 88781218, 325044


Төрийн ордон

10.00 цагт: Ардчилсан намын бүлэг "Их Эзэн Чингис" хаан (A) танхимд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах болсон талаар хүний эрхийн байгууллагууд, сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.


Дашчойлин хийд

10.30 цагт: Өнөөдөр тохиож байгаа НҮБ-аас Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг тохиолдуулан цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, 1 минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана. (Монгол Улсад суугаа Элчид сайдын яамд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын төлөөлөгчид оролцоно) Утас: 345408, 88000675


Шүүхийн Ерөнхий зөвлөл

11.00 цагт: "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно.


"Зууны мэдээ" сонины Yндэсний мэдээллийн төв

11.00 цагт: БЗД-ийн ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгууллаа. Ардчилсан намын үйл ажиллаагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт-2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.

Хуваалцах