ӨНӨӨДӨР: “Яараад яахав дээ” аяны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгнө
- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Улсын Их хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар зохион байгуулна.
Тээврийн цагдаагийн алба
11:00 цагт: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг болно.
MN-Мэдээллийн төв
12:00 цагт: Монголын бартаат замын авто спортын холбооноос энэ сарын 21-26-нд зохион байгуулагдах олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia - 2019” уралдааны талаар мэдээлэл хийнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв
12:30 цагт: “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Яараад яахав дээ” аяны явцын үр дүн, Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
“Интерном”-ын төв салбар
15:00 цагт: "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Испани өгүүллэг, тууж" номын нээлт болно.


















