Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өнөөдөр Японы эзэн хааны 80 насны ой

Үндсэн хуулийн дагуу “Японы төр болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” болох Японы эзэн хаан Акихито өнөөдөр 80 насны ойгоо тэмдэглэж байна. Түүний 80 насны ойд баяр хүргэхээр эзэн хааны ордонд 25 мянга гаруй Япон иргэд хүрэлцэн иржээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Японы эзэн хааны 80 насны ой
Өнөөдөр Японы эзэн хааны 80 насны ой. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн дагуу “Японы төр болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” болох Японы эзэн хаан Акихито өнөөдөр 80 насны ойгоо тэмдэглэж байна. Түүнд баяр хүргэхээр эзэн хааны ордонд 25 мянга гаруй иргэн хүрэлцэн иржээ.

Эзэн хаан хэлэхдээ, “Миний 80 насны ойг тохиолдуулан надад баяр хүргэхээр ирсэн та бүхэнд гүнээ талархаж байна. 2011 оны 3-р сард учирсан хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн уршгийг сэргээн босгох ажлыг үргэлжлүүлсээр байгаа. Япон улсын иргэд эх орноо цэцэглэн мандуулах үйлсдээ цаашид чармайхыг уриалж байна” гэжээ.

Дашрамд дуулгахад эзэн хаан Акихитог иргэдийнх нь 80 хувь нь улс үндэстнийхээ бэлэгдэл хэмээн үздэг байна.

Түлхүүр үг:япон эзэн хаан
Хуваалцах