Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Японы засгийн газраас 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олголоо

10:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар хоорондын “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Японы засгийн газраас Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая и

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Японы засгийн газраас 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олголоо
ӨНӨӨДӨР: Японы засгийн газраас 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олголоо. Зураг: МҮОНРТ

09:30 цагт “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” -ийн 301 тоотод “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болж, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно.

10:00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Барилгын зориулалтаар газар олгох, газрын эрх шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг SS club-т болно. Утас: 325044

10:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар хоорондын “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Тодруулбал, Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэхээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Японы засгийн газраас Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Утас. 98119897, 325939

11:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны сургуулийн нээлт Дарь-Эх дэх 102 дугаар сургуулийн хажуу талд "Цаг үргэлж" хоршооны байранд болно. 96662396

11:00 цагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "11 11" төвд ажиллана. Сонирхсон асуултаа http://live.11-11.mn/ хаягаар хандан ирүүлэх боломжтой.

11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой хийх уулзалт 32-р хорооны иргэдтэй хорооны байранд, 15:00 цагт 1, 2, 20-р хорооны иргэдтэй 42 дугаар сургуулийн урлаг танхимд, 18:00 цагт 3, 4, 26-р хорооны иргэдтэй 65 дугаар сургуулийн урлаг танхимд тус тус болно.

12:00 цагт “ARIUNAA SURI” брэнд "Mercedes Benz Fashion Week Tokyo 2014/15" загварын долоо хоногт оролцох болсон талаар“Монгол Ньюс”-ийн Мэдээллийн төвд Хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт Батлан Хамгаалах Их Сургуулийн Соёлын төвд "Эх орны цэрэг" яруу найргийн наадам болно. Эх орон, эр цэрэг, амины үнэтэй бүхнээ магтан шүлэглэх яруу найрагчдын бүтээлээс сонсгоно.

15:00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт "Андуудаа одонгоо зүүцгээе" уулзалт өдөрлөг болно.

15:30 цагт Монголын Скаутын Холбоо МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран тус сургууль дээр Скаутын үйл ажиллагааны талаар оюутан залууст мэдээлэл өгч, өртөөчилсөн сургалт зохион байгуулна. Утас: 96665340

18:00 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ, тус сумын Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь "Өөлдийн Цамба гарав" нутгийн зөвлөлийн хамтран зохион байгуулж буй уулзалт "АСА" циркт болно. Тус уулзалтын үеэр Эрдэнэбүрэн сумын авьястнууд урлагийн тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барих аж.

Хуваалцах