Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Залуучуудын иргэний нийгмийн чуулган” болно

- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Залуучуудын иргэний нийгмийн чуулган” болно
ӨНӨӨДӨР: “Залуучуудын иргэний нийгмийн чуулган” болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан" танхимд болно.

10:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно.

11:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

12:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

15:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

16:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан" танхимд болно.

16:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдана.

17:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг “Их засаг” танхимд хуралдана.

НҮБ-ын Төв байр

09:00 цагт: Монголын залуучуудын эвслээс Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын дэмжлэгтэйгээр “Залуучуудын иргэний нийгмийн чуулган”-ыг зургаа дахь жилдээ зохион байгуулна. Утас: 95973379, 89770112

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

14:00 цагт: "Хүйсийн тэгш эрхийн төв" төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар мэргэшүүлэх сургалт зохион байгуулна.

Хуваалцах