ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж 14 асуудал хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болно.
11:00 цагт Монголын автобусны эзэд жолооч нарын холбоо Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ арга хэмээнд албан бус зохицуулагч ажиллуулах тууз хайчлах нээлтийн арга хэмжээ Нийслэлийн тээврийн газар /Засаг захиргааны 4-р байр /-т болно. Утас: 95150196 89981596
11:00 цагт Төв стадионы гадаах талбайд "Монгол нохой 2014" үзэсгэлэн тэмцээн зохион байгуулагдана.
11:00 цагт Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ.
12:00 цагт НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслүүд хотын зарим гудамж замуудад нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн албан бус зохицуулагч ажиллуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний нээлт Зоос гоёлын урд байрлах Улаанбаатар банкны 1 давхарт болно.
15:00 цагт Дэлхийн улс оронд суралцагч Монголын Оюутан, Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н. Лхагвадорж Монголын Залуучуудын Холбооны Залуусын нээлттэй танхимд “Олон улсын боловсрол эзэмших гарц, боломж, шийдвэр” сэдвээр лекц уншина.


















