Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Монгол Улсын Засгийн газрын 89 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 89 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ази-Европын уулзалтын дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай* Ч.САЙХАНБИЛЭГ 2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр танилцуулга хэлэлцүүлэх тухай Х.ТЭМҮҮЖИН 3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Х.ТЭМҮҮЖИН 4. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Х.ТЭМҮҮЖИН 5. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай Л.ГАНТӨМӨР 6. Хүүхдийн спортын Y наадмыг зохион байгуулах тухай Ц.ОЮУНГЭРЭЛ 7. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай Я.САНЖМЯТАВ 8. “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухай С.ЭРДЭНЭ 9. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн "Мэдээлэл хүргүүлэх журмын тухай" нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай С.ЭРДЭНЭ 10. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний ээлжит 5 дугаар тайлангийн тухай С.ЭРДЭНЭ 11. Нууц асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ Д.БАТ-ЭРДЭНЭ
Танилцуулах асуудал 12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай С.ЭРДЭНЭ


















