Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Монгол Улсын Засгийн газрын 60 дахь ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 60 дахь ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч 1. Азийн хөгжлийн банкнаас олгох “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ 2. Азийн хөгжлийн банкнаас олгох “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ 3. “МИАТ” ТӨХК-ийн зээлийн төлөлтөд дэмжлэг үзүүлэх тухай Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ 4. Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам батлах тухай Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ 5. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай* Ч.САЙХАНБИЛЭГ 6. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн тухай (Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга) Х.ТЭМҮҮЖИН 7. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай Л.ГАНТӨМӨР 8. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал 9. 2014 оны ургац хураалтын дүнгийн тухай Ш.ТҮВДЭНДОРЖ


















